УОК-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Сүүлийн хагас жилийн хугацаанд цар тахал хүн амын дунд тархаж, 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болж байна.
Нөхцөл байдлын улмаас 4 дүгээр сарын 10-аас тавдугаар сарын 8 -ыг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн улаан түвшин буюу хатуу хөл хориог цар тахлын эсрэг хариу арга хэмжээг шат дараатай арга хэмжээ авсан. Энэ хугацаанд 15 мянган иргэнийг халдварт өртөхөөс хамгаалж, нас баралтын 2 дахин бууруулсан хэдий ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Засгийн газар, УОК-ын зүгээс насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлыг маш богино хугацаанд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийт насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь эхний тунд хамрагдаад байгаа бол 30 орчим хувь нь давтан тундаа хамрагдаад байна.
Хэдийгээр хөл хориог суллаж байгаа хэдий ч халдварын тархалтын эрч буурахгүй, амь насаа алдах эрсдэл өндөр хэвээр байсаар байна. Тиймээс шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, айлд зочлохгүй, гэртээ хүн урихгүй байх, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хүн олноор нь цуглуулахгүй байх. Иргэн бүр цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг иргэдэдээ уриалж байна” гэлээ.
Урагшгүй амьтас УОК НОК-с а зайлуулаа
Xvnd berx tsagt Buruu turshlagagvi xvneer Zasgiin gazaraa ogchood yawsanii
ene ulsaar chin duuren orond orj otndoo barigdsan olsgln humuus bn odoo eruul baih n chuhal gej shaadgaa
Ядаж гарчигаа зев алдаагуй бичээч