Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарч ирсний хүчинд өдгөө ипотекийн зээлийн хүү наймаас зургаан хувьд хүрч буураад байна. Түүнчлэн энэ ажилд төрөөс 3 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Тэгвэл энэ ажлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас санаачилсан бөгөөд цогц хөтөлбөрийг боловсруулснаар өдгөө 2400 гаруй иргэн, 240 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс олгох санхүүжилт хамгийн чухал. Тиймээс уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сар тутам 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоос нийслэл Улаанбаатар хотод 75 сая, орон нутагт 55 сая төгрөг байх нарийвчилсан тооцоо, судалгааг гаргажээ. Зээлийн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд нэмж олгох боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.
Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн 11-12 дугаар сард ипотекийн зээл 8 хувиас 6 хувьд хүрч буурсан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш түүхэндээ хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Тухайлбал, зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 1200 гэрээ хийгдэж, 95 тэрбум төгрөгийн зургаан хувийн ипотекийн зээл гарсан байгаа юм. Ингээд бодохоор жилдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарахаар байна.
Нөгөө талаас барилгын салбарт нийлүүлэлт хийж байгаа орон сууцуудыг худалдаж авах ипотекийн эх үүсвэрийн схем бүтэн ажиллана гэсэн үг. Өнгөрсөн жилийн турш нийтдээ 30 мянган ордер бичигдсэн байна. Үүний 15 мянга нь шинэ орон сууц. Энэ бол барилгын салбарын нийлүүлэлтийг бүрэн хангаж чадах хэмжээний ипотекийн схем цаашдаа амжилттай үргэлжилнэ гэсэн үг” гэдгийг онцолж байна.
Маш сайхан юм хийж байгаа юм байна
Хаана хэзээ вэ?
98002716 хаан хадахаан мэдэхгүйм байна тодорхой мэдээлэл хэрэгтэй байна
Oron suucnii ylger byh hyniig nasaar ne urund hataaj baigaa shyydee.erh barigchid iim huuramch setgelerr ard tymniug undur hyytei zeeleer huurch nasan tushid ne urund oruulj baina.yund ne bayarlah bee
Bitgii hudal poprood bai hurelsuh iim hutulbur yarisan bolohoos ogt ehluuleegui ard tumen medne shuu doloogchid oo