Улсын Дээд шүүх С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 16-нд товлосон ч шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан учраас шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Улмаар энэ сарын 12-нд товлосон ч шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар дахин хойшилж, өнөөдөр товлосон юм.
Яг одоо Улсын Дээд шүүх С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэж байна.
Хэргийг эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэмээн 10 жилийн хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон 1.6 жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан юм.
Тэр их баялгаа өгчихөөд МУ бөөн өрөнд орно гэдэг энэ луйварчдаас л болсон шүүдээ. Тэд манайд огт ашиггүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрсөд л ашигтай бол улсаа худалдах юу ч биш. 1 сая доллараа мартлаа, 20000 үл мэдэгдэгч гэх мэт үлгэр бол цагаандаа гарсан луйварчны л хийх ажил шүүдээ
Jeenkoo buuhaasaa AH n hulgaich daa sullahaar shiidjdee haltmaagiin jenko Mongol turd ih gaibolj bna daa
ЭХ орны баялагаар тоглосон луйварчид ЯЛаа авах ёстой. БАГА ял өгсөн дөө.