Сонгууль бүрийн өмнө санал тоолох хар машиныг хакердсан гэх мэдээллийг иргэдийн зүгээс цацаж, олон нийтийг төөрөгдөлд оруулдаг ч үнэн хэрэгтээ хэсгийн хорооны тоо, хар машиныхаас зөрсөн нэг ч тохиолдол гараагүй. Гэсэн хэдий ч АН-ынхны зүгээс иргэн Ган-Очирын хамт өчигдөр олон нийтэд хандан, 2020 оны УИХ-ын сонгуулийн саналыг будилаантуулсан гэх утга бүхий мэдээлэл хийсэн учраас СЕХ-ноос нийслэлийн Прокурорын газарт ханджээ.
Түүнчлэн СЕХ-ны нэр бүхий ажилтнууд хар машины саналыг хакердсан гэх мэдээлэл өгсөнтэй холбоотой СЕХ-ны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Тодруулбал, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Хар машиныг хакердах ямар ч боломжгүй. Ямар ч эрхтэн дархтан бидэнд нөлөөлөх боломжгүй. Нөлөөллөө гэхэд бид эргээд баригдана. Яагаад гэхээр Хэсгийн хороон дээр гараар тоолоод гарч байгаа дүнг бид энд СЕХ дээр өөрчилчихвөл шууд мэдэгдэнэ. Тэгэхээр бид саналын тоог өөрчлөөд 20 жилийн ял аваад явах юмуу эсвэл ажлаа хийгээд амьдрах уу гэдэг асуудал үүсч байгаа биз дээ.
Бид саналыг өөрчлөх ямар ч шаардлага байхгүй. Дээрээс нь бид төрийн албан хаагчид, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах ёстой. Бүх шатанд хяналт тавьж байгаа шүү дээ. Энэ чинь төрийн сонгууль. Зүгээр хувийн компанийн хийдэг ажил биш. ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас хамгаалалтаа хийдэг. Харин хяналтыг Тагнуулын ерөнхий газар хийнэ гээд хуульд үг, үсэггүй заачихсан байдаг. Хамгийн том жишээ, манай улсын хэрэглэж буй хар машиныг АНУ-д ашиглаж байна. Ер нь төхөөрөмж гэхээсээ санал тоолох аргачлал чухал. Цаасан санал нь одоо ч архивт байж л байна. Хар машинаар уншуулсан бүх саналын хуудсынхаа зургийг CD-нд хуулдаг.
Энэ бол бүх зүйл баримттайг илтгэж байгаа юм. Тэгэхээр саналыг хакердлаа гэхэд хэн, хэзээ, яаж хакердсан нь тодорхой буюу шууд баригдана гэсэн үг. Өнөөдрийг болтол хар машиныг хакердсан зүйл огт байхгүй. Техникийн болон гар тооллого гэж хийж байгаа шүү дээ. Өмнө нь тухайн хуульд заасан хэмжээнд буюу 50 хүртэлх хувьд гар тооллого хийж байсан. Нэг ч удаа зөрсөн тохиолдол гараагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг өөрчлөлт нь хар машины саналыг 100 хувь гараар давхар тоолно. Улсын хэмжээний 2087 хэсгийн саналыг бүгдийг гараар тоолно. Би хувьдаа хуульд ийм өөрчлөлт оруулсанд баяртай байгаа. Учир нь ор үндэслэлгүй худлаа мэдээлэл байнга явдаг. Тиймээс давхар тооллого эргэлзээг тайлна гэж бодож байна” гэлээ.
Хүн төрөлхтөн Марс дээр онгоц нисгэж байхад тэрхэн асуудалд боломжгүй зүйл гэж үгүй билээ
Энэ залуу маш үнэн хэлжээ.
Хар машинд ямарч буруу байхгүй юм гэнэ лээ. Ганц буруу нь царцаа нар гэсэн. Бас хүн амын бүртгэлд их ноо байдаг гэсээн. Яагаад олохгүй, хар машин руу дайраад байгаа юм.
za hutsaa chi