УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 5 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Н.Учрал гишүүн 2016 онд СХД-ийн иргэдийн итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд гэр бэлэглэдэг уламжлалтай. Энэ жил 5 дахь удаагаа энэхүү арга хэмжээ болж байгаа бөгөөд өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 84 өрхөд гэр бэлэглэсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал болон түүний гэр бүл санаачлан “Сайн Учрал” санг байгуулсан бөгөөд энэ  сангаар дамжуулан өнгөрсөн 5 жил тойргийнхоо зорилтот бүлгийн өрхүүдэд өргөө цагаан гэрийг бэлэглэж байгаа юм. Цаашид ч олон айл өрхөд энэхүү дэмжлэгээ хүргэсээр байх болно гэдгээ тэрээр хэлж байлаа.

Түүнчлэн Н.Учрал гишүүний ажлын албанаас байгалийн гамшигт өртсөн Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд гэр бэлэглэ, цар тахлын хүнд үед тусламж хэрэгтэй айл өрхүүдэд хүнсний багц, халдвараас хамгаалах хэрэгслийг хүргэж ажилласан байна.

7611-7272 гэсэн дугаараар Н.Учрал гишүүн сонгогч иргэдтэйгээ холбогдон, санал хүсэлтийг нь хүлээн авдаг.

Н.Учрал: “Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг хангах зорилгоор өнгөрсөн хугацаанд “Шинэ хороо” төсөл, “Шинэ гудамж” төсөл, “Зөв гэр” төслүүдийг туршилтаар хэрэгжүүлж хийн түлшээр халаалтаа шийдэх, гэр байшингаа зөв дулаалж дулаан алдагдлыг багасгах, нүхэн жорлонг инновацын шийдлээр цахилгаан, дулааны эх үүсвэр болгож ашиглах зэрэг олон төсөл хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлсэн байна. Үүнээс амжилттай хэрэгжсэн төслүүдийг цаашид үргэлжлүүлж “Шинэ хороо”,”Шинэ гудамж”, “Зөв гэр” төслүүдийг Сонгинохайрхан дүүргийн хороодоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ер нь цаашид нэг удаагийн тусламж дэмжлэг гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүн хүний хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг хангахын төлөө онцгойлон анхаарч ажиллах болно” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Зөв гэр хөтөлбөрийг СХД-ийн 10 айлд хэрэгжүүлж, орчин үеийн гэр сууцыг барьж өгсөн. Энэ технологи, инновацын талаар сургалт зохион байгуулж, 2021 онд ч энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх аж. Түүнчлэн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ажил эрчимтэй хийгдэх болно.

 

2020 оны сонгуулиар амласныхаа дагуу Тусгай хэрэгцээт цогцолбор сургууль барих ажил 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар энэ зун эхлэх аж.

Мөн гэр хорооллын дунд дэд бүтэц сайжруулах “Шинэ хороо” санаачилга амжилттай хэрэгжсэн. Үүний хүрээнд Олон улсын Дезерет байгууллагатай хамтран СХД-ийн 160 гаруй айлыг дулаалгаар хангажээ. Өвлийн улиралд энэхүү дулаалга маш зөв шийдэл байсан нь нотлогдсон тул цаашид ч олон айлуудад дулаалга хийх ажлыг эрчимжүүлэх тухай Н.учрал гишүүн хэлж байлаа.

Монгол базальт компанитай хамтран Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн Шинэ хороо жишгийн дагуу СХД-т Шинэ хороо төсөл хэрэгжиж эхэлсэн. 2022 оны төсөвт хөрөнгө оруулалтыг суулгасан байна. Ингэснээр Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, нүхэн жорлонгоосоо салах ажлууд хийгдэнэ.

Харин 2022 онд СХД-ийн 26 хороонд 16 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын санал хүргүүлээд байна. Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд СХД-т сургууль, цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгдэх ажээ.