Ерөнхий сайдын дэргэд залуучуудын "GEN Z" клуб байгуулагдлаа

Админ
2021/06/04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсон ярилцлаа. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэв.

Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм байна. Засгийн газрын бодлогод шинэ үеийнхий санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” бодлогыг илүү олон хүнд, ялангуяа залууст хүргэхэд клубийн гишүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн залуус өөрсдийн нийгмийн асуудалд гарц, шийдэл эрэлхийлсэн санал, судалгааг боловсруулж өгдөг байх нь зүйтэй гэлээ.


Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт байгалийн ухааны хичээлийн цагийг нэмэх, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, багш нарын заах арга, чадварыг нэмэгдүүлэх, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ хичээлээр сурагчдад давтлага өгч, зааж зөвлөх, хүүхэд, залууст мэргэжил сонголт, сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө мэдлэг олгох зэрэг саналыг тэд хэлж байлаа.

 “Z Generation” гэдэгт ойролцоогоор 10-25 настай хүүхэд залуусыг хамруулдаг. Тэд техник технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг, эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид, шинийг эрэлхийлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлдог байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.49
    2021/06/05

    Өөрийн гэсэн сэтгэхүй байхгүй адгуус амьтан шиг идэх уухаас өөр бодолгүй цүнх баригч болж амьдрах замаа сонгож байгаа хүүхдүүд болох вий дээ ,УГ Нь БОЛ НААД УЛС ТӨРЧ ХЭМЭЭГДЭХ ХҮМҮҮСЭЭС ХОЛ ,ӨӨРИЙНХӨӨ ЧАДЛААР АМьДАРЧ БАЙХ Нь Л ЭНЭ УЛСАД ЧУХАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ ХҮҮХДҮҮД ЭЭ

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/06/05

    Нэрээ ч монголоор егч чадахгуй, юун намын клуб!!! Залуус суралцах болохоос цунх баригч болох учиргуй. Наад Алсын хараанд хун ойлгох ганц зев агуулгатай егуулбэр алга, засаачээ, ичээчэй!!!

    Хариулах
  • 139.5.219.237
    2021/06/04

    Ireeduin tsunh barigch beldehee bolii

    Хариулах