LIVE: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭН ЦУЦЛАГДЛАА

Админ
2021/06/07

Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн цуцлагдсан уу? МҮОНРТ-ээс #Шууд дамжуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр халз мэтгэлцэх байсан. Гэвч  ‘Зөв хүн электорат' эвслээс нэр дэвшигч Д.Энхбат Ковид-19-ын халдвар авч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тиймээс халз мэтгэлцээн хийх боломжгүй гэж үзжээ.

Энэ талаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар: МҮОНРТ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулахаар 190 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 60 гаруй сая төгрөг зарцуулан бэлтгэл ажлаа хангасан. Бүх нэр дэвшигчдэд тэгш боломж хүртээх үүднээс мэтгэлцээний бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангаад байсан. Учир нь улстөрийн хүчнүүд мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтэй байгаа. 

Гэвч  ‘Зөв хүн электорат' эвслээс нэр дэвшигч Д.Энхбат энэ сарын 5-ны өдөр коронавирусний халдвар авсан нь батлагдсан.  Үүнтэй холбоотойгоор бид мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах  гарц гаргалгааг ярьсан. ХҮнамын зүгээс Д.Энхбат нэр дэвшигчийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, студид авч ирэх боломжтой эсэх, эсвэл хоёрдугаар эмнэлэг рүү явуулын станцаа аваачаад тэндээс шууд дамжуулах боломж байна уу гэдэг албан бичиг явуулсан. 

Харин хоёрдугаар эмнэлэг улаан бүс рүү хүн оруулах, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна