“Ардын чуулган” намыг бүртгэхээс татгалзлаа

Админ
2021/06/07

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр болов.

“Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.104
    2021/06/08

    Нам шиг хэрэггүй юм алга,муу эрд халдага дараа гэдэг л манайд болоод байна шүүдээ,иргэдийг талцуулдаг,хагалан бутаргадаг,эв нэгдлийг саринуулдаг энэ муусайн намаар элэнцгээ хийхэв

    Хариулах