Засгийн газар: Монгол улс насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Б.Ариунзаяа
2021/06/08

Засгийн газрын хуралдаанаас гаргaсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр  Ч.Болортуяа  танилцуулж байна.  

Засгийн газраас насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөрийг зохион байгуулахаар Эрүүл мэндийн сайд болон бусад салбарын сайд нарт үүрэг болгожээ. Энэ нь насны ангиллаар эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагддаг байх  үндэсний хөтөлбөр бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц иргэдийн эрүүл мэндийн дата бааз бий болгох зорилготой аж. 

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл осол буюу гадны шалтгаан ордог.  2010 онд 4466 иргэн хорт хавдараар өвчилж байсан бол 2020 оны байдлаар 6702 болж нэмэгджээ. Ингэхдээ эдгээр хавдарын тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ илэрсэн байна.

Тиймээс насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт оношлогоо, үзлэг хамруулах үндэсний хөтөлбөрийг зохион байгуулах чиглэлийг холбогдох салбарын сайд нарт үүрэг чиглэл өгсөн. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.73
    2021/06/10

    Зөв л дөө. Гэхдээ иргэд өөрийнхөө саналаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгүүдэд сонгож үзүүлбэл зүгээр байх. Нэг газар бөөн оочир дугаар үүсгэхгүй зүгээр болно.

    Хариулах
  • 103.26.195.25
    2021/06/08

    За зайлаа. Бүх эмчилгээ чинь хувийн бизнес болчихсон эмдаатгалын санд мөнгө төлөөд ч хэрэггүйээ

    Хариулах
  • 202.55.188.40
    2021/06/08

    Одоо ч хагас дутуу үйлчилдэг ЭМД, эрүүл шүдний аян шиг болчих вий дээ.

    Хариулах
  • 202.126.89.31
    2021/06/08

    Gants ,,hoyor shinjilgee avaad, uldsen hesgiigni tolbor nehdeg, huviin emneleguud manaid hamaarahgui mongoo tol gedeg.Deerees shiideed, anhan shatand zamruuldag shuu. Uund anhaarah...

    Хариулах
  • 66.181.160.84
    2021/06/08

    Маш зөв

    Хариулах
  • 139.5.217.252
    2021/06/08

    мал төр засаг нь коронагаа мөн ч үржүүлж бна даа...

    Хариулах
  • 150.129.143.247
    2021/06/08

    Хүүхэд?

    Хариулах
  • 122.201.22.130
    2021/06/08

    Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр шүдээ эмчлүүлж болох хувийн шүдний эмнэлэг байна уу, Жилдээ иргэн бүрт ЭМД-аар 2000000т төгрөг эмчилгээ хийлгэх багц өгдөг шүү дээ. Үүнийгээ эдэлмээр байна

    Хариулах
  • 66.181.161.2
    2021/06/08

    Зүгээр л ЭМД-аа олигтойхон хатуу , хуулийн дагуу хурааж аваад иргэдээ мөнгөөр эмчилдэггүй , эмч нартаа цалинг нь маш өндөр өгөөд, бүх эмнэлгээ эмээ Европын түвшинд хүргээдэх. Чадахгүй бол зайлцгаа. Чадах мянга мянган залуус байна.

    Хариулах
    • 103.229.121.42
      2021/06/08

      Зөв шүү эрүүл мэндийн даатгалд монголчууд гэлтгүй гадны бүх хүмүүсийг хамруулдаг эм эмнэлэгийн үйлчилгээнд хатуу хяналт тавьж тайваны эрүүл мэндийн даатгал шиг болгох хэрэгтэй