УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг ийн уртасгасан гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна. Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсч болзошгүй юм.
Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай" гэлээ.
Занданшатар хэзээ монголын эдийн засагт санаа зовдог болов.Банк дампууртал казинодож явахдаа санах зовдоггүй л байсан даг.
Санал өгөхгүй байх үзэл бодлоо илэрхийлж болохгүй болсон уу Гахай хамарт хулгайч аа.
Казиночин зандандаам болисон дээр дээ.
Сонголтгүй сонгууль, хууль бус сонгуульд оролцохгүй ээ.
Чамайг хэзээ ИХ даргаа өгнө тэр үед л сонгууль өгнө дөө ажлын малаа!!!
Яг үнэн