Ирц: Сүхбаатар аймаг тэргүүлж, Сэлэнгэ сүүл мушгиж байна

Админ
2021/06/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.

19:41 цагийн байдлаар орон нутагт Сүхбаатар аймгийн сонгогчдын 55.8 хувь хамгийн өндөр ирцтэй сонгуульдаа оролцож, саналаа өгч байгаа бол Хэний аймаг 53,8, Говь-Алтай 51,3, Завхан 51,5 хувьтай араас нь бичигджээ. 

Харин Сэлэнгэ аймаг хамгийн муу буюу 37,8 хувийн ирцтэй байна. Түүний араас Өмнөговь, Дундговь, Дорнод аймаг сүүл мушгиж байна. 

Нийслэлийн хувьд сонгогчдын ирцээр Багахангай дүүрэг тэргүүлж байгаа бол Налайх хамгийн бага ирцтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна