Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 50 хувийн босгоо давлаа

Б.Ариунзаяа
2021/06/09

Монгол улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 50 хувийн босгоо давлаа. 21 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн санал хураалтын ирц 52,7 хувьд хүрсэн байна. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.

21 цагийн байдлаар 1 сая 75 мянга 392 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Монгол улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болдог онцлогтой.  Өөрөөр хэлбэл сонгуулийн ирц улсын хэмжээнд санал өгсөн байдал 50 хувьд хүрсэн тохиолдолд сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.250.130
    2021/06/09

    duurguif ymar sain ugch bnaa.zaluuchuud uhamsartai sain bna

    Хариулах