У.Хүрэлсүх энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө

Админ
2021/06/11

СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг дэмжиж,  тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлолоо. 

Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. 

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.3.21
    2021/06/12

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О

    Хариулах
  • 66.181.160.7
    2021/06/11

    Сонгогчидынхоо итгэл хүлээж , гарсан юм бол эртхэн ажилдаа орж , орон даяар тараасан цар тахалаа хумиж , үхэл , зовлонгоо зогсоож , улс орноо УЛС шиг байлгаж үзээрэй дээ Та 6 жил Монгол төрийн ТЭРГҮҮН гэж цоллуулах байх шүү ! Танд амжилт хүсье !

    Хариулах
    • 178.196.223.0
      2021/06/12

      Сью шүжан ноёны гөлөг манан мафийн алуурчид хулгайчид луйварчдад үйлчилнэ. Банкны дээрэмчин урвагч үхдэл яг л биднийг, улсаа бодож харагдаач