Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд цахим хэлбэрээр хуралдаж байна.

Хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан “Халдвар авсан иргэдийн 10 хувь нь вакцинд хамрагдсан хүмүүс байна. Өөрөөр хэлбэл 4 хүн тутмын 3 нь халдвараас хамгаалагдаж байна.   Эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрч байна.

 Ажилтнууд нь үнэхээр туйлдаж байна. Тиймээс цаашид хоолны газруудыг заалаар үйлчлэхийг, мөн амралт жуулчны газруудыг түр хугацаанд хязгаарлах санал гаргаад байна. Энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ” гэлээ.