Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар түүхэн гэж хэлж болох шийдвэрүүдийг гаргалаа. Нэгт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар боллоо. Хоёрдугаарт, хотын түгжрэлийг бууруулах ажлын явцын мэдээллийг сонслоо. Мөн Гандантэгчинлэн хийдийн ойр орчмыг аялал жуулчлалын бүс болгох төслийг хэлэлцлээ.
Гандангийн ойр орчимд ойрын 100 жил дотор төлөвлөлт хийгээгүй. Тиймээс Үндэсний хэв шинжээ хандгалсан аялал жуулчлалын төв болгоно гэж хотын удирдлагууд төлөвлөж байна. Одоогийн байдлаар Гандан орчимд 55.8 га газарт гэр хороолол бий. Бид үүний 13.7 га-д нь төлөвлөлт хийнэ гэж тооцсон. Ингэхдээ 200 метр квадрат газар нь зах зээлийнх нь үнээр тооцвол 400 орчим сая төгрөг. Өөрөөр хэлбэл нэг айлын 0.7 га газар нь тэрбум орчим төгрөг болох тооцоо бий. Айл өрхүүдтэй хэлцэлд орох ажил бидний өмнө байна" гэв.
Гандангийн айлуудийн газарийг үнэ тохирч худалдаж авах хэрэгтэй.
газрыг нь үнэлж аваад хэрэв зарахгүй гэвэл ариун цэврийн болоод хотын өнгө үзэмжийн шаардлага хангахуйцаар хашаа байшингаа тохижуулах шаардлагыг тавих хэрэгтэй. Бороо орохоор нойл нь хальж, өвөл нь угаадсаа асгаж дулааны улиралд өвчин тахал үүсгэж байгаа асуудлыг хэдхэн айлын төлөө байлгаад байхгүйгээр нийт хотын оршин суугчдын төлөө хатуу шаардлага тавих хэрэгтэй.