МАН-ын Бага хурал өнөөдөр 08 цагт хуралджээ. Тус хурлаар МАН-ын намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцэж,  Намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгосон байна. 

Бага хурлын дараа У.Хүрэлсүх МАН-ын даргын тамгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэж өгчээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар намын даргын ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. 

У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө.