Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ

Админ
2021/07/17

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн 5 сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор ажилласан. Энэ үер "Замын-Үүд" чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дах Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой дэд бүтцийн зардлын судалгаа гаргах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн.

Тэгвэл 7 сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг 8 сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлэх үүргийг өгч, Зам-Үүдэд баригдсан Цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой судалгаа тооцоонд үндэслэн эхний ээлжинд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, тус станци дээр салбар бүрийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан газар дээр очиж цахилгаан эрчим хүч, цэвэр усны байгууламж, ариутгах татуурга гэх мэтчилэн бусад шаардлагатай дэд бүтцийг хэвийн ажиллагаанд оруулах асуудлыг шйдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгосон юм.

Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

"Замын-Үүд" чөлөөт бүс байгын ажиллагаатай болсноор гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж ДНБ-д 1.6-2.3%- ийн өсөлт бий болно. Мөн Чөлөөт бүсэд 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, Замын-Үүдэд бөөгнөрч буй ачаа тээврийн нэвтрэх чадвар сайжрах юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.48
    2021/07/23

    Засаг даргыг нь барьж хориод байсан суллаад явуулж

    Хариулах
  • 150.129.140.149
    2021/07/17

    За тэгээд олигтойхон хяналт тавиад сайн хийлгүүлээрэй дээ.Баахан төсвийн мөнгө үргүй зарсан ажлуудтай үлддэг шүү!

    Хариулах
  • 202.9.46.251
    2021/07/17

    Zamiin-uud cini hyatad..hyatadruu hiliig chuluutei bailgaj Mongol ulsaa dorduulsaar!! Tend gatssan bgaa irgediin achaag bugdiig oruulj ireed hyatadiin hiliig haaj!!! hyataduudiig Mongol ulsaas huuj gargaval irged bid mash ih bayrlahaar bna!!! hyataduud Manai baylagiig hangalttai unegui zuusun, zuuj bidend hohirol uchruulsaar bna!!!

    Хариулах
  • 202.9.46.192
    2021/07/17

    Urd hiliig l neegeed ogvol ta buhendee bayrlana shuu ochij hicheel nomoo avah hergtei bnaa tugsult bur 2 jil hoishilloo odo ndd mongo ajil yu ch bhku bga hurdan yvchihad irmeer saidaa

    Хариулах
  • 202.9.46.192
    2021/07/17

    Hil neegeed uguurei saidaa hicheeldee yvmaar bna tugsult hetsuudlee guij bna ta buhnees

    Хариулах