Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,4 тэрбум амь доллар буюу 4 тэрбумаар өсч, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудалд Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа талаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг хэсэг мэдэгдэж байсан.
Шинжээчдийн дүгнэлт гарч, зардал хэтэрсэн шалтгаан нь Оюутолгой компанийн тайлбарлаж байсанчлан геотехникийн нөхцөлөөс болоогүй гэдгийг нь тогтоожээ. Хөндлөнгийн шинжээчдийн баг нь дэлхийн томоохон төслүүд дээр ажиллаж байсан, энэ чиглэлээр 20-40 жил ажилласан туршлагатай нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн бөгөөд уг дүгнэлтийг Оюутолгой компанид өмнө нь ажиллаж байсан зөвлөхүүд ч мөн баталсан байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
- Дубайн гэрээ буюу Оюутолгойн нэмэлт хөрөнгө оруулалтын гэрээний дагуу далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. Харамсалтай нь зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн, цаг хугацааны хувьд бараг 2 жилээр хоцрогдолтой байгаад хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын Засгийн газар гомдолтой байгаа. Үүнийхээ дагуу хөндлөнгийн шинжээчдийг томилуулж ажиллууллаа. Дүгнэлт маш тодорхой гарсан. Зардал нь хэтэрсэн нь геотехникийн хүндрэлээс болоогүй гэдгийг нь тогтоолоо. Цаашид менежмэнтийн багийн алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй гарсан энэхүү зардлыг хэрхэн хариуцах вэ гэдэг дээр олон ажил төлөвлөсөн.
Эрхзүйн маргааны хувьд Оюутолгой компани Лондонгийн Арбитрын шүүхэд татварын маргаанаар Монгол улсын Засгийн газрыг өгсөн. Үүний хариуд Засгийн газар энэ маргаанд Риотинто компанийг татаж оруулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ наймдугаар сард багтааж, Арбитрын шүүх хэлэлцэнэ.
Дөнгөж сая "Рио Тинто"-гийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
Нэгдүгээрт, энэ дүгнэлтэд албан ёсоор тайлбар хийгээч гэсэн хүсэлт тавьсан.
Хоёрдугаарт, гүний уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч гэсэн санал тавилаа. Засгийн газар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Тиймээс өмнө нь баталсан ТЭЗҮ-ийнхээ хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгаа энэ үед олборлолтоо эхлүүлэхийг санал болгосон" гэлээ.
Юун санал болгох ,шаардах эрхтэй биздээ