Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир Сонгуулийн Ерөнхий хороо хууль зөрчиж байгааг дуулгасан. 

Ингэхдээ "Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвших сурагтай байна. Нэр дэвшлээ гэхэд ялах уу. Ардчилалд санаа зовнидог хэсэг яах вэ, хохирч үлдэх үү" хэмээн мэдэгдсэн. 

С.Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр "Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив! 1-рт СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй 2-рт АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа 3-рт Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн" гэсэн байна.