Монголчууд эртнээс бөхчүүдээ дээдэлж ирсэн. Харамсалтай нь тэд ард түмнийхээ бүхнээс илүүд үздэг, бахархан хүндэтгэдэг үзлийг нь ашиглаж, “бөх бол төр юм” гэсээр сүүлийн хэдэн жил улс төрд хүртэл орж, албан тушаалын цахилгаан шатаар тасралтгүй өгссөөр байна.
Гэвч дахин нэг бөх аймаг тэргүүлж, Засаглахаар айсуй.
Ардчилсан нам өнгөрөгч орон нутгийн сонгуулиар хэдхэн аймагт ялалт байгуулсны нэг нь Архангай. Улмаар Архангай аймгийн АН-ын дарга Д.Золжаргал Засаг даргаар нь сонгогдон ажилласан ч өнгөрсөн долдугаар сард албан тушаалаасаа буусан. Тухайн үед түүнийг намынх нь хоёр төлөөлөгч МАН-ын төлөөлөгчидтэй нийлж, суудлаас нь буулгасныг эх сурвалжууд мэдээлж байв.
Тэгвэл Архангай аймгийн дараагийн Засаг даргын нэр тодорчээ. Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар Мишкагийн Батжаргал дэмжигдсэн байна.
Мишкагийн Батжаргал нь Архангай аймгийн Булган сумын харьяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх юм. Тэрбээр Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Сайнбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын гарьд Б.Гантогтохоор зургаа давж шөвгөрөн "Монгол улсын харцага" цолыг хүртэж байсан түүхтэй.

ГЭХДЭЭ БӨХ БОЛ СУРГУУЛЬД СУРЧ АМЖИДДАГГҮЙ, ТӨГСДӨГГҮЙ, БОДЛОГО ТОДОРХОЙЛДОГГҮЙ ГЭДЭГ НЬ АМЬДРАЛД БАТЛАГДСАН ЖИШЭЭ Л ДЭЭ.АРХАНГАЙНХАН ХЭДЭН БӨХӨӨ ГЭСЭЭР ХӨГЖИХГҮЙ НЭЭ.:
БӨХ БОЛ УЛСТӨР, УЛСТӨР БОЛ БӨХ ЮМ.ЭНЭ ҮНЭН ҮГ ШҮҮ ОДООГИЙН ХӨДӨӨД.