Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр суллагдахаар болжээ. 

Хэд хоногийн өмнө Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "АН-ын зүгээс М.Энхсайхан, С.Баярцогт, С.Бямбасайхан, Да.Ганболд гээд Оюутолгойн гэрээтэй холбогдож янз бүрийн хэрэг түвэгт холбогдож шоронд орсон хүмүүсээ хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Тэднийг цагаатгагдах ёстой. Бүгд шүүхийн шийдвэрээр цагаатгагдах нь тодорхой болж байгаа" хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан билээ.