Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн нүүдлийг зарим хүмүүс галзуурчхаж гэсэн бол нөгөө хэсэг нь браво гэх. Учир нь тэрбээр нэг хэсэг дайтаж явсан хүмүүсээ Засгийн газартаа урьжээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр, “Bloomberg TV Mongolia” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Долгионыг орон тооны зөвлөхөөр томилсон байна.
Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Баттулгатай таатай харилцаатай байсныхаа үр дүнд Ерөнхий сайд болсон гэдэг. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй.
У.Хүрэлсүхийн “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” гэх Засгийн газраа огцруулахдаа Х.Баттулгад хандаж хэлсэн хатуухан анхааруулга үүнийг гэрчилнэ.
У.Хүрэлсүхийн ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, шийдвэрийг нь гаргалцаж ирсэн. Гэвч тэрбээр нэг хэсэг өөрийнх нь эсрэг ажилласан хэмээн буруутгаж байсан Х.Баттулгыг зөвлөхийн албан тушаалдаа томилжээ. Мэдээж үүнд өөрийн ах Б.Баатарын нөлөөнөөс илүү улстөрийн “нууц” тохироо байгаа гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дарга байхдаа хийсэн ажлуудын нэг нь яах аргагүй Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал. Улс төр, бизнесийнхний дунд “Сахал” гэх хочтой Д.Эрдэнэбилэг өөрийн Худалдаа хөгжлийн банкаараа дамжуулан ОХУ-ын талд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсын мөнгөөр, хууль бусаар худалдаж авсныг тэрбээр тодорхой схем дараалалтайгаар гаргаж, луйвар хэмээн тодотгосон.
Үүний уршгаар Д.Эрдэнэбилэг болоод түүний хүмүүс хууль хяналтын байгууллагад удаа дараа саатуулагдаж, хоригдсон. Хэдийгээр өдгөө тэд бүгд суллагдсан ч хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй. Э.Долгион бол Д.Эрдэнэбилэгийн ойрын хүн. Түүний удирддаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь түүний эзэмшлийн ХХБ-ны охин компаниуд.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүнийг зөвлөхөөрөө томилж байгаа нь бас нэгэн нууц тохироо ч гэж харагдах. Магадгүй дээрх томилгоонууд Ерөнхий сайдын Эвлэрлийн гэрээ ч байж болох талтай.
Өнөөгийн Засгийн газарт аль нэг албан байгууллага, хувь хүнтэй тулаан хийх нь ашиггүй. Ковидоос болж элгээрээ хэвтсэн эдийн засгаа хэр хурдан хугацаанд сайжруулж, оноо авна тэр хэрээр түүний нөлөө удаан тогтоно.
Ямартай ч зөвлөхийн албан тушаалаар шагнагдсан Х.Баттулга улс төрийн хүрээндээ байж, “Сахал” Д.Эрдэнэбилэг буюу 49 хувийн талынхан хууль, шүүхийн байгууллагаар нэг хэсэгтээ шагайхгүй нь.
Одоо засгаас сайн юм харах шаардлагагүй боллоо. Цавчаад л, хонгилдоод л, попроод л тархи угаах биз. Үнэндээ хонгил маш хүчрэгжин дийлдэхээргүй боож хана хэрмээ зузаатгаж хуучнаасаа хавьгүй илүү зузаан манан улстөрд тогтлоо.
Ардын намыг самраад хая.Жонкуу ахаа та л чадышдэ.Түр зуурдаа яллагдагчаар татагдчихгүй хорогдоод байж бай.Байх хугацаандаа Ардыннамаа л самарчих
Х . Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр тависан нь таалагдахгүй бнаа ! Долгион гэгч боловсрол нимгэн нөхөр юугаа зөвлөх вэ ?
МАН ч энэ хүний үед унах нь дээ ОДоо энэ намаасаа гарсан нв дээр болж дээ
Яагаад явуулсан мессэжийг устгаад байна. Оюун-Эрдэнэ огцор. Андлалын өргөөний мөнгийг Оюун-Эрдэнэ гаргасан ш дээ.
Оюун-Эрдэнийг өөрийнх намын лидерүүд хүлээж авахгүй болохоор нь өөр намын нөхдүүдээр өөрийгөө хамгаалуулах гээд байна уу? Ер нь энэ нөхөр МАН-н гишүүн хүн мөн үү? МАН-н дотор мэдлэг, чадвартай олон залуучууд байхад яагаад заавал өөр намын хүмүүсээр өөрийгөө тойруулаад байгаа юм бол. Тэгж ярих юм бол МАН-д Оюун-Эрдэнээс илүү залуучууд олон байгаа шүү дээ Ингэж тэнэгтээд огцруулсан дээр шүү.
Засгийн газар намын томилолтоос хол байж мэргэжлийн байна. Одоо бол улс терчдын орогнол, пацаанукдын тоглоомын газар болсихоод бн!!!
Ерөнхий сайдын энэ үйлдлийг юу гэж ойлгох уу эрдэгэтийн 49 хувьтай холбоотой хүмүүсээр тойрон хүрээлүүлээд баттулга юу зөвлөх уу ерөнхий сөйдын цаад санаа юу вэ нэг л буруугаар эргэлээ огцруулыал таарна