Сонгуулийн тухай хуулийн дагуу улстөрийн нам эвслүүд сонгуулийн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшигчээ тодруулах учиртай. Тодруулбал ирэх 10 дугаар сард болох УИХ-ын 18,28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорно.

 МАН-ын хувьд Удирдах зөвлөлийн хурлын дараа Бага хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулах чигтэй байгаа бол Ардчилсан намын дэвшигч тодорхой болжээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт АН-аас Э.Бат-Үүл нэр дэвшихээр болжээ. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өрсөлдөхөөр намынхнаасаа мандатаа авсан байна.