#ШУУД: “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам” Хэнтийн болон СХД-ийн нөхөн сонгуулийн тойрогт нэр дэвшигчээ тодруулжээ!
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх:
- Манай нам Сонгуулийн хуулийн хүрээнд УИХ-ын нөхөн сонгуулийн СХД-ийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа. Намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт намын дарга миний бие өрсөлдөхөөр болж байна. Бусад намын нэр дэвшигчид өнөөдөр тодорхой болно. Тиймээс Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас бусад намууддаа хандаж, уриалга гаргаж байна.
Халдварын нөхцөл байдал, улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төлбөртэй тансаг танхимд уулзалт хийхгүй байх, гудамж талбайд элдэв төрлийн самбар байрлуулахгүй байх, ухуулга хийхгүйгээр цэвэр бодлогоороо өрсөлдөхийг уриалж байна. Түүнчлэн сонгуульд мэтгэлцээн их чухал. Доод тал нь 10 удаа мэтгэлцвэл хэн нь хэн бэ, хэн нь юу хийх вэ гэдэг нь тодорхой болно. Тиймээс бусад нэр дэвшигчдэдээ мэтгэлцээн зохион байгуулж, бодлогоор өрсөлдөхийг уриалж байна гэв.
Энэ хүн мөн ч олон жил нэр дэвшиж баян ходоод болсон доо , угшилгүй адуу сайн давхидаггүй л гэдэг