#Шууд: “Цахим орчинд үүсээд бгаа гэмт хэрэг ба Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтойгоор нөлөөлөх нь” сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийж байна.
- Иргэний нийгмийн байгууллагууд үндэсний хэмжээнд, урт хугацаанд судалгаа хийсэн. Тодруулбал, 2017 оноос 2020 оны эхний 6 хүртэл хийсэн. Төрийн болон хүчний байгууллагуудын хийсэн судалгаа бидний судалгаатай өнцөг таарсан.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол хүн та Монголын баялаг" гэж хэлсэн. Өнөөдөр манай улсад өчнөөн хууль батлагдаж байна. Гэтэл яг улс орныхоо баялаг болсон ард түмнээ цахим орчноос хамгаалах хууль алга. Хохирсон хүмүүс Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл бичээд өгдөг. Нөгөө газар нь ямар арга хэмжээ авсан талаар эргэн мэдэгддэггүй. Тиймээс зайлшгүй хуультай болох ёстой, тэр дундаа чанга хууль батлахыг нийгэм, бидний хийсэн судалгаа харуулж байна.
- 2015 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 61 байсан бол 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 онд 737, 2020 онд 1795 гэмт хэрэг бүртгэгдэж, өсөлтийн дундаж хувь 96,7 хувь болсон байна. Гэтэл хүүхэд, өсвөр насныхны 92 хувь нь цахим орчинд оролцож байна.
- Монголчуудын цахим хэрэглээний талаар гадаадын байгууллагаас гаргасан судалгаагаар 2,3 сая иргэн цахимд идэвхтэй байна. Энэ нь эерэг талтай ч сөрөг зүйл их байна. Энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн газраар нь танилцуулбал 76 хувь нь Улаанбаатарт, 23 хувь нь орон нутагт, 18 нь хилийн чанадад үйлдэгдсэн байна.
- Цахим орчинд мөрийтэй тоглох гэмт хэрэг нэг жилийн хугацаанд 228 бүртгэгдсэнээс 563 иргэн өртөж, дунджаар 50 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Цахим тоглоом зохион байгуулагч 46 иргэнд торгууль ногдуулсан.
Зөв л юм ярьж бна ш дээ. Иймэрхүү хэрэгтэй зүйл ярьж байгаа нөхдөө ойлгоод дэмжээд явбал л Монгол хөгжиж магадгүй бгаа юм даа