Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Санжаадоржийн Оюунбилэгийг томилжээ. Өмнө нь тус яамны ТНБД-аар МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг ажиллаж байсан бөгөөд саяхан Киргиз улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилоод буй.

Тиймээс түүний оронд улс төр судлалын доктор С.Оюунбилэг ийнхүү очиж байна.

БОЛОВСРОЛ-:

Баянгол дүүргийн 28-р дунд сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын Академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

ХУВИЙН ХЭВШИЛ

2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч

2005-2007:

“Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер

2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал

2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч

2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал

2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн