Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Тус хуралдаанд манай талаас Н.Багабанди, З.Ган-Очир, Э.Баясгалан нар оролцоно. Энэ удаагийн ТУЗ-ийн хуралдаанаар Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн талаар ярилцах бөгөөд хувьцаа эзэмшигч талаас зардлын талаар зөвшөөрөл хүсжээ.
Харин манай талаас Оюутолгойн Далд бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Цаашлаад уг дүгнэлтэд аудит оруулахаар шийдвэрлэсэн тул зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгдээд уг асуудлыг ТУЗ-ийн хурлаараа авч хэлэлцэхийг хүссэн байна.
Учир нь “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сард Рио тинто компанид Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын талаар гаргасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар ирүүлэхийг шаардсан. Шаардлагын дагуу тус компаниас энэ сарын 27-ны өдөр тайлбараа ирүүлжээ. Гэвч ирүүлсэн тайлбар нь хангалтгүй байсан тул маргааш /2021.09.30/ Ажлын хэсэг Риотинто компанийн төлөөллүүдийг байлцуулан хуралдахаар болсон байна.
Түүнчлэн Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт нөөцийн тодотгосон тайланг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан бол энэ долоо хоногт Оюутолгойн эрчим хүчний хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх асуудлыг хөнджээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюутолгой нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах учиртай. Хэрэв уг асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэхгүй бол 2022 оноос Оюутолгой ХХК уг асуудлыг өөрсдийн хүрээндээ шийднэ. Тиймээс ажлын хэсэг хоёр хувилбар санал болгожээ.
Оюутолгой компани нь БНХАУ-аас эрчим хүчээ хангадаг бөгөөд жилд 200-250 сая ам.доллар зарцуулдаг юм.
Багабандийг зайлуулж байж Оюутолгойн монгол талын асуудал өөр болно шүү дээ
Нийгмийн шаар хог болсон Багабаньд гэж нэг нүдний булай ТУЗ-өөс зайлаагүй юм уу?энэ ямар учиртай этгээд вэ?ТУЗ-өөс зайлуулана гэж ЕС мэдэгдсэн гэх,шуналын тулам болсон ганц зөнөг өвгөнийг аваад хаячих эр зориг чадал тэнхээ монголын төрд алга уу?
Энэ новшийг одоо болих хэрэгтэй.
Ерөнхий сайд багабандийг хална гэсэн яасан вэ?
Багабанди гэдэг новшоос өөр хүн олддоггүй юм уу энэ хулгайч шоронд байх ёстой