УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын таван гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- Энэ хууль батлагдснаар төрийн эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын захирал, эрхлэгч зориулалтыг дур мэдэн өөрчлөхийг хязгаарлана. Учир нь цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж барих газаргүй болсон нь тухайн байгууллагын дарга нар газраа зарсантай холбоотой. Өнөөдөр хүүхдийн тоглоомын талбай бүр дээр орон сууц баригдаж байна.
Түүнчлэн дуусаагүй барилга буюу карказ дээр үл хөдлөхийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг явдал газар авсан. Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй барилгын компани баригдаагүй орон сууцыг барьцаалж, зээл авсан байна. Ийм луйврын орон сууцад захиалга өгсөн иргэн 20 мянга гаруй болсон. Хохирлын мөнгөн дүн хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн долоо хоногт Буянт-Ухаа хорооллын 500 гаруй оршин суугч жагссан.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
- Баянзүрх дүүргийн таван гишүүн тусгайлан энэ хуулийг санаачлан өргөн барьж байгаа шалтгаан нь манай дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг. 28 хорооны талаас илүү нь дэд бүтэцгүй. Гэтэл өнөөдөр манай дүүрэгт 960 хүүхдийн сургууль барихад бараг хоёр тэрбум төгрөгөөр газар чөлөөлөлт хийх шаардлагатай болдог. 2-3 жил явж байж газар чөлөөлөлтийг хийдэг. Тиймээс бид Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж эрүүл мэнд боловсрол гээд хэрэгцээтэй үйлчилгээнүүдэд газрыг хамгийн түрүүнд авч ашигладаг болох юм. Учир нь төрийн байгууллагуудын дарга нар өөрсдийн мэдлийн газартаа орон сууц бариулчихдаг. Нэг хэсгийн ажилчдадаа өгөөд бусдыг зарчихдаг. Тухайн газарт нь хэчнээн тэрбум төгрөгөөр газар худалдаж авах гээд олдоггүй. БЗД гэхэд л ирэх 10 жил хугацаанд 40 мянган орчим хүүхэд сургуульд орно. Өөрөөр хэлбэл 40 ЕБС барих шаардлага тулгарна. Тэрбумаар газар чөлөөлөх шаардлагатай болдог.
ГАРААЖИД үндсэн хөрөнгийн гэрчилгээ гаргаж зарсан баримт байна. ОДОО гарааж газарт орж байгаа. МӨНГӨ олохын тулд хууль зөрчих нь төрийн хүнд айх зүйл биш болоод удлаа.
Хүрэлсүх оюунэрдэнээсээ ялгаа алга даа. Ийм том салбарыг шууд ноцож бн. Хамтдаа сайжруулаад хамдаа цааш явах гишүүн нэг төрөхгүй ямар үйлтэй орон бэ?
Enhbayr harin ch sain ajilladag mergejil medlegtei sain zaluu shuu
энхбаяр яаж яваад элбэгдорж хурц хоёрт атгуулцан юм уг нь овоо шударга сайн хуульч гэж бодож явтал гөлөг байж