ИРЦ: Хэнтий аймагт 4,30, СХД-т 6,37 хувьтай байна

Б.Ариунзаяа
2021/10/10

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны Ням гаригт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм.

Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт сонгогчдын нэгдсэн жагсаалтад нийт  50748 сонгогч бүртгэгдсэнээс 10 цагийн байдлаар 4,30 хувь буюу 2182 сонгогч саналаа өгөөд байгаа бол СХД-ийн 28 дугаар тойргийн сонгогчдын 6,37 хувь нь саналаа өгөөд байна.

Тус тойрогт нийт 113,937 иргэн сонгогчдын нэгдсэн жагсаалтад бүртгэгдсэн байгаагаас 10 цагийн байдлаар 7263 иргэн саналаа өгөөд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна