УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойргийн 9-р хэсгийн санал авах байрнаас мэдээллийг шууд дамжуулж байна.
-УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойргийн 9-р хэсгийн санал авах байранд нийт 1660 сонгогч бүртгэлтэй байгаагаас одоогийн байдлаар 160 иргэн өгөөд байна. Оөрөөр хэлбэл 9,55 хувьтай байна.
- Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийг бодвол ирц муу байна. Өмнөх сонгуулиудад өдийг 15 хувь хүрдэг байсан.
- Ахмадуудын ирц сайн байна. Харин залуучуудын ирц хангалтгүй байна.
- 10 нэр дэвшигчээс 7 нэр дэвшигч нь ажиглагчийн үнэмлэх авсан. Одоогоор 4 нэр дэвшигчийн ажиглагчид ирсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!