НӨХӨН СОНГУУЛЬ: Иргэдийн ирц муу, санал авах байрууд хүнгүй байна

Б.Ариунзаяа
2021/10/10

“Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт зохион байгуулж, төсөв хөрөнгө зарцуулах нөхцөл байдал үүснэ” хэмээн СЕХ-ны  Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллээ. Учир нь Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдаж буй нөхөн сонгуулийн ирц хангалтгүй, 16.00 цагийн байдлаар 20.1-23.2 хувьтай байна.

Тодруулбал, Хэнтий аймагт санал өгөх бүртгэлтэй 50 748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 10 641 буюу 20.1 хувь нь санал өгчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 036 сонгогч байгаагаас 26 508 буюу 23.2 хувь нь санал өгөөд байна.

УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд улсын төсвөөс 2,2 тэрбум төгрөгийн зардал баталж, 148 сонгуулийн хороонд, 2500 төрийн албан хаагч ажиллаж буй. Хэрэв өнөөдөр сонгуулийн ирц 50+1 хувьд хүрэхгүй тохиолдолд нэмэлт санал хураалт зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс дахин энэ хэмжээний хөрөнгө зарцуулагдана гэсэн үг.

Гэвч иргэдийн ирц ийнхүү муу, санал авах байрууд хүнгүй байна. Тэр дундаа нөхөн сонгуульд оролцох залуучуудын ирц хангалтгүй байгааг СЕХ-ноос анхаарууллаа.

Тодруулбал, нөхөн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 20-24 насныхны дөнгөж 10-15 хувь нь саналаа өгсөн бол 24-29 насныхны 12-13 хувь нь саналаа өгчээ. Түүнчлэн 18-19 насныхны 14-19 хувь нь, 30-34 насныхны 15-16 хувь нь, 35-39 насныхны 18-19 хувь нь нөхөн сонгуульд оролцож, саналаа өгсөн байна.

Тиймээс Сонгинохайрхан, Хэнтий аймгийн саналаа өгөөгүй иргэдэд иргэнийхээ эрхийг эдлэж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.122
    2021/10/10

    сонгох хүн алга байна шдээ. Отгонбаатар алиалагч Найдлаа гэж балай, Батшугар тэнэг Хэнийг нь сонгох юм

    Хариулах
  • 192.82.87.239
    2021/10/10

    төр нь төр шиг байсан бол дуртайяа санал өгөх байх даа.Залуучуудаа ч дэмждэггүй авилгалд идэгдсэн төрийг дэмжих нь одоо больсон байх даа

    Хариулах
  • 66.181.161.48
    2021/10/10

    10 давсан бөх, хулхи хурандаа 2-оор төлүүл!

    Хариулах
    • 103.212.117.174
      2021/10/10

      ХУЦ

  • 66.181.161.39
    2021/10/10

    Ирэхгүй байсан ч болно, сонгогчдын эрх

    Хариулах
  • 139.5.217.225
    2021/10/10

    УИХ ЫНсонгуульд Сумьяабазарын дараа орсон хүнийг л сонгох бсан юм бөөн зардал чирэгдэл болж бсанаа

    Хариулах
  • 192.82.86.174
    2021/10/10

    Иргэдээсээ зөрсөөр байж урд нь сонгууль явуулаж улс орноо хавтгайд нь өвчин зовлонд нэрвэгдүүлэж мянга гаран хүнээ үхүүлэж хэдэн мянган хүнээ амьдын хагацалд хүргэсэн тэнэгүүд өдийд сонгууль явуулана гэж яаж тэнэгтээ вэ?ялангуяа хөдөө орон нутагт өдийд санал өх гээд салгалаж явдаг хүн байхгүйг энэ тэнэгүүд мэдэхгүйлдээ

    Хариулах