СЕХ-ноос УИХ-ын 28, 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг танилцуулж байна. 21:00 цагийн байдлаар Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал хураалт 33.02 хувийн ирцтэй, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийнх 36.8 хувийн ирцтэй санал хураалт үргэлжилж байгаа талаар СЕХ-ноос мэдээлсэн. 

Тодруулбал цагийн өмнөх  байдлаар сонгуулийн ирц хангалтгүй, 50 хувьд хүрээгүй байсан юм. Яг одоо сонгуулийн ирц болон дүн нэгтгэгдэж байна. 

Хуулийн заалт:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78.2-т 

Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.