СЕХ: Нэмэлт санал хураалтад ирцийн босго тавихгүй, дүнг эцсийнх гэж үзнэ

Б.Ариунзаяа
2021/10/11

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн хорооноос санал хураалтын өмнөх өдөр коронавируст халдварын улмаас санал авах байранд очих боломжгүй иргэдээс саналын хайрцгаар авсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт санал хураалт явууллаа.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын /50747/  34,29 хувь нь,  Сонгинохайрхан дүүргийн нийт /113934/ сонгогчдын 39,04 хувь нь сонгуульд оролцлоо. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгуулахаар болж байна.

СЕХ-ноос мэдээлж байгаагаар өнгөрсөн шөнө нөхөн сонгуулийн саналын дүнг 100 хувь гараар тоолж, баталгаажуулжээ. Ямар нэг зөрүү гараагүй аж. Тиймээс СЕХ-ноос нэмэлт санал хураалтыг зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ ямар нэг ирцийн босго тавихгүй. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

- УИХ-ын сонгуулийн тухай хуульд үндсэн санал хураалтын өдөр сонгогчдын ирц 50+1 гэх босготой. Харин хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулах тохиолдол ирцийн ямар нэг босго байхгүй. Эцсийн санал хураалт гэж үзнэ. Нэр дэвшигчид ямар нэг нэмэлт сурталчилгаа явуулахгүй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна