Улстөрийн хоёрдогч хүчнээр ХҮН албан ёсоор ТОДОРЛОО

Б.Ариунзаяа
2021/10/11

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдаж, Монголын улс төрийн “цаг агаар” ямархуу байгааг олон нийтэд харууллаа. 

Энэ удаагийн нөхөн сонгууль АН-д ашигтай  байсан. МАН-аас МАХН-ын Н.Энхбаяртай хийсэн тохиролцооны дагуу Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн нь олон хүнд таалагдаагүй.  Дээр нь түүний рейтинг нь олны дунд сайн биш тул АН-ынхны хувьд “зөөлөн боорцог”. Учир нь АН-аас хуучуулын нэг нь нэр дэвших нь ойлгомжтой байсан тул өрсөлдөөн нь улстөрийн хүрээнд хүлээлт үүсгээд байсан юм.

             Харамсалтай нь АН улс төрийн хоёрдогч хүчний байр сууриа ХҮНамд алдсанаа дахин  батлав.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮНамынхан сонголт бий болгож, Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Хэрэв Д.Энхбат халдвар аваагүй бол У.Хүрэлсүхтэй зуузай холбох магадлал байсныг гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын сонголт илэрхийлдэг. Гэсэн ч тэр сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авч чадсан. Харин Монголын улс төрд 30 жил хоёрдогч хүчин гэгдэж ирсэн АН-ынхан нийт сонгогчдын дөнгөж 6 хувийн дэмжлэгийг авсан. Ардчиллынхан дэмжлэг авч чадаагүй шалтгаанаа нэр дэвшигчийнхээ нийгмийн байр сууриас л боллоо хэмээн буруутгасан. С.Эрдэнэ л болоогүй, чадаагүй, болох ч учиргүй гэж биенээ хэмлэсэн.

                 Гэвч асуудал нэр дэвшигчид бус нийт ардчиллынханд байгаа гэдгийг нөхөн сонгууль  харууллаа.

Энэ удаагийн нөхөн сонгууль АН-ынханд амьсгаа авах боломж байлаа. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар УИХ-ын гишүүнээр сонгогдчихвол намын дотоод хагарал, УИХ дахь бүлгийн унхиагүй байдалд ихээхэн тус болох байв. Тиймдээ ч АН-ыхан энэ удаагийн нөхөн сонгуульд бүх хүчээ хаясан. Өөрсдийнхөө хамгийн том лидер болох “Улсын баатар”-аа хүртэл өрсөлдүүлж, намынхаа асуудлыг түр хойш тавьсан. Харамсалтай нь сонгогчдынхоо итгэлийг нэгэнтээ алджээ, энэ нам. Сонгино хайрхан дүүрэгт  4,925, Хэнтий аймагт 3544 хүний санал авсан байна. 

Ирцийн асуудлаас болж СЕХ-ноос нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн ч эцсийн дүнд нэг их өөрчлөлт гарахгүй. Учир нь нэмэлт санал хураалт бол нэр төдий үйл явц. Учир нь ирэх ням гарагт болох уг санал хураалтад ирцийн босго тавихгүй.  Нэг хүн санал өгсөн ч түүнийг нь эцсийнх гэж тооцох хуулийн заалттай тул АН-ынхны хувьд энд хүрээд тоглоом дуусаж байх шиг байна. 

Харин одоо тэд дотоод хагарлаа хэрхэн шийдвэрлэх бол. Намынхаа тамгыг хэн нь авч, шинэчлэлийг яаж хийх бол. Залуучуудаа хэрхэн дэмжиж, "зай тавилт"-ыг хэрхэн зохион байгуулах бол. Анхаарал татна... 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.140
    2021/10/13

    Халтар царайт Доржхандаас харахад ХҮН олигтой нам бишээ.МАН-ы замыг засч мөнгийг нь авдаг адгийн хутгууруудын бөөгнөрөл гэж харж бхйдгаа шуудхан хэлчихе.

    Хариулах
  • 120.17.109.164
    2021/10/12

    Намын бөгс арчиж шавхруу долоогчид алж өгжийнөө доор нь хахааа

    Хариулах
  • 120.17.109.164
    2021/10/12

    Шинэ улс төрийн хүчин гарч ирж байгаад туйлын их баяртай бна. Энэ эргүү хэдэн МАНАНын эргүү төлөгнүүд салах цаг ойртсон санагджийн

    Хариулах
  • 183.177.100.4
    2021/10/12

    Ардчилсан нам эхлээд нам шиг нам болох ёстой. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Ардчиллыг жинхэнэ утгаар нь байгуулж, ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангаж чадаагүй учраас ардчилал нь үзэл санааны хар зах дээр зарагддаг ердийн нэг бараа болж хувирсан

    Хариулах
  • 183.177.100.4
    2021/10/12

    Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдлаа

    Хариулах
  • 202.21.109.116
    2021/10/12

    Хөдөө орон гутагт ганц ч үүр байхгүй хоёр гуравхан ширхэг гишүүнтэй байж 2 дохь улс төрийн хүчин болно гэж бүү солиор!

    Хариулах
  • 202.9.40.50
    2021/10/11

    Үүлээс өөр хонь ч байсан та хэд хол хэвтэнэ

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/10/11

    ....Өрөм шүү...Гоё идээ....кккк

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/10/11

    Өрөв дотороосоо өтөх....Өтсөнөөс болдог 2 ийг Нөхөн сонгууль АН дээр харууллаа.. .........Сайн Нэрийг Хүсэвч олоход бэрх....Муу нэрийг хусавч Үл арлих нь Үнэн юм бна хөөрхийс.......Түүх ...бичигдсэн өнгөөрөө явдагийг.....Хэрэг хуучирдаггүйг....АН ийн нөхөн сонгуулийн Дүн харууллаа.. ...Ардчилал нэр барьж Монголын ард түмнийг Залхаан зовоосных нь Хариу АН ынханд буцан үсэрлээ...Үйл үйлээ дагаж....Үнээ тугалаа дагадаг гэдэг Үг чинь ҮНЭН юм бна шүү......Ард түмэн миниэ....

    Хариулах
  • 66.181.185.171
    2021/10/11

    Одоо МАН г будаа болгоод өг залуусаа

    Хариулах
    • 153.229.109.73
      2021/10/12

      Tiim shvv. Nam dagaj doloogsod zahaasaa ene door ym bichij. Vyee unguruusuun huts bla3 gedegdee

    • 202.55.188.105
      2021/10/11

      Хуцдаг гөлөг хол очиж хуцмой

    • 192.82.90.52
      2021/10/11

      Тэгээд хэн гэж? МАН-ыг олон жил үзэн ядсан хүмүүс яг хэн юм? Тогтвортой төрийг өөр хэн хийж чадсан юм? АН уу? Тогтворгүй саламсай төр байх нь хэнд ашигтай? Мэдээж дээрэмчдэд л ашигтай, тиймээс битгий хуц нусан буу минь хол очиж зайлж хуц! Гадагшаа явж юм үзэж ирээд юм хийж байгаад дараа нь гогинож үз