Нэмэлт санал хураалтад зарцуулагдах зардлыг төсөвт багтаан шийдвэрлэнэ

Админ
2021/10/11

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37,03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр явуулахаар Хорооны хуралдаанаас шийдвэр гаргав.

Нэмэлт санал хураалт явуулахад шаардагдах зардлыг нөхөн сонгуулийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхээр боллоо.

 
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.107
    2021/10/11

    сонгох хүн байхгүй гээд сонгууль өгөхгүй байхад заавал аль 1 тэнэгийг нь сонгуулах гээд дахин санал хураалт ч гэх шиг. хэлэх ч муу үг алга. төсвийн мөнгө уйлдаггүй гэж хха

    Хариулах