НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын хоёр хувийг 10 болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг. Энэ талаар нэр бүхий УИХ-ын гишүүд хүртэл байр сууриа илэрхийлдэг. Сангийн сайд Б.Жавхлан буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй гэж мэдэгдлээ.

Дэлхийн ихэнх улс орон НӨАТ-ын системтэй.  ОХУ-ын НӨАТ нь 20 хувь байдаг бол БНХАУ-д 16 хувь. Манай улс 10 хувь хэрнээ 2 хувийн буцаан олголт  өгдөг нь энэ төрлийн татвараараа дэлхийн дунджаас бага байгаа юм.    

2015 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэгдэхэд ААН, албан байгууллагын 45 хувь татвараа төлдөг байсан бол өнөөдөр 67 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн 33 хувь нь далд байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүртэл буюу далд эдийн засаг агштал НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.