Манай улс хий дамжуулсны төлбөрт жилд нэг тэрбум ам.доллар авна

Админ
2021/10/12

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзлаа.

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн юм.

Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Монгол Улсын Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич энэ үеэр онцолж байв.

 Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох, ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ. Энэ хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ татах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулж шийдүүлэхээр тогтов.

Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоолол гарчээ.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.122
    2021/10/14

    Шаа шаа Оросуудаа тануус баруун талаар босоо чиглэлийн төмөр зам тавьж тувагийн нүүрсийг зөөх гэж худ үлгэр ярижагаа биздээ бидэнд хоолой хэрэггүй та нар бас хэрэггүй жонхуугаа аваад зайлж үз

    Хариулах
  • 66.181.169.162
    2021/10/13

    мөнгөний үнэр авцан МАНгарууд шүлсээ гоожуулаад зүтгэж байна уу

    Хариулах
  • 192.82.73.70
    2021/10/13

    Орос ах нар мөнгө өгөх юм уу өөрснөө гуйгаа биздээ гээд л амы нь таглах биз

    Хариулах
  • 192.82.83.239
    2021/10/12

    Хурдлаачэээээ

    Хариулах
  • 192.82.68.9
    2021/10/12

    Orosyn yum bolohoor Mongold ih saihan buteh yumaa...busad ulsuudynh bolohoor butehee baichihdag, ih sonin shuu....orosuud ih novshiin humuus dee

    Хариулах
    • 98.245.46.128
      2021/10/12

      Оросууд чамд ямар гай болсон юм? Үгээ бодож яриарай.

  • 66.181.176.168
    2021/10/12

    Kkkkk Ajillah huchnii tulburiig chuluuluud ug ch gej bh shig. Tegeed 1 terbum dollar ugluu yu kkk

    Хариулах
  • 64.119.17.162
    2021/10/12

    30 жил ийм геополитикийн үлгэр сонссон чукчанууд ахиад л үргэлжлэх 10 жилийн шинэчилж сайжруулсан үлгэр сонсоод л сууж байхаас

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/10/12

    Бариад дууссан хойно нь авах мөнгөө яриач.иргэн.төргүй л эхлээд мөнгө авах юм ярих юм

    Хариулах
  • 103.57.94.87
    2021/10/12

    Эрхүүгээс нааш Култукийн давааг яаж давуулах нь тодорхойгүй дээ. Байгал нуурын эргээр төмөр зам дагуулахыг лав зөшөөрөхгүй.

    Хариулах
  • 202.126.90.151
    2021/10/12

    Энэ асуудлыг 2 тал олон ч жил ярьсандаа. Хятадын тал дэмжсэн шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй төсөл!!!!!

    Хариулах
  • 45.117.32.5
    2021/10/12

    Үнэн ч юм уу худлаач юм уу.чөтгөр мэдэж.

    Хариулах
  • 64.119.22.214
    2021/10/12

    Тавигдах уу авах тал шийдвэрээ гаргаагүй байхад дамжуулах тал шийдвэр гаргаад айн

    Хариулах
  • 66.181.161.95
    2021/10/12

    Юун гоё дүн бэ кк

    Хариулах