Б.Жавхлан: БНХАУ-ын талаас алсын удирдлагатай роботоор чингэлэг солилцох санал гаргасан

Б.Ариунзаяа
2021/10/13

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийсэн цахим уулзалтын талаар мэдээлэл хийлээ.

 Б.Жавхлан: 

- Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж,  улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. 

Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо. 

Цаашид хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-ЗүүнхатавчХанги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүллээ. 

Түүнчлэн хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уулзалтаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. 

БНХАУ-ын хувьд дотооддоо ч, хил залгаа 13 улстайгаа ч  тээврийн асуудалтай байгаа. Бусад улсуудтай харьцуулахад манай улсын тээвэр болон хил нэвтрэн өнгөрүүлэх асуудал бага учир зохицуулах боломжтой гэж үзсэн. Тиймээс юуны түрүүнд Цагаан хад дээр гацсан 8,2 сая тонн нүүрсийг гаргах ажлыг зохион байгуулна. 

Ингэхдээ ашиглалтад ороход бэлэн болсон чингэлэг терминалаар тээврээ хийнэ.  Хэдийгээр энэ ажлыг зохион байгуулахад нүүрсний экспортод том цохилт ирэх ч нэгэнт амнаас гарчихсан, татвараа төлчихсөн нүүрсийг эхэлж гаргах нь шударга ёсонд нийцнэ. Цаашид нүүрс тээврээ хэрхэн хүний оролцоогүйгээр зохион байгуулах вэ гэдэг дээр хэд хэдэн санал яригдсан.  БНХАУ-ын талаас алсын удирдлагатай роботоор чингэлэг буюу нүүрс тээвэрлэх санал гаргасан.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.104
    2021/10/14

    Hiliin tseg etseslen togtoono gesen n yag yu gesen vg ve

    Хариулах
    • 202.126.89.99
      2021/10/15

      харин тийм одоо болтол хилийн цэгийг эцэслээгүй гэж бхгүй тасдаж өгөх гэж бгаа даа

  • 202.126.89.81
    2021/10/13

    Robottoigoo hil dawaad zailaarai lalaraa

    Хариулах