Г.Ёндон: ​Бензиний нөөц сэргэж эхэлсэн

Б.Ариунзаяа
2021/10/13

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.

Г.Ёндон:

-Бензиний нөөц сэргэж эхэлсэн. Өнөөдөр гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ороод ирсэн 17 вагон буюу 1034 тонн бензин байна. ОХУ-ын нутагт мөн 724 тонн бензин наашаа явж байгаа. Хөх хотоос ачигдсан 50 вагон буюу 2500 тонн бензин Эрээн дээр ирчихсэн, хил давах гэж байгаа. Ингэснээр үндсэндээ нөөц бүрдэж байгаа. Шатахууны үнэ олборлолтын хэмжээнээс шууд хамаардаг. Америк, Европын орнууд эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болох гол хүчин зүйл бол шатахууны үнэ гэж үзэж байгаа. Өчигдрийн байдлаар үнэ 84 ам.доллар болсон байна. Тиймээс энэ нь манай улсад үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцлийг бий болгож байгаа. ААН-үүдтэй үнийн талаар ойрын хугацаанд хуралдана. Шатахууны үнэд үргэлж оролцоод байх, эсэх талаар ярилцана. Өнгөрсөн хавар эдийн засаг -5.3 байх үед өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэд яах ч аргагүй оролцсон. Гэхдээ төрөөс шатахууны үнэд оролцоод байх нь буруу.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.176
    2021/10/13

    Төр оролцох буруу чөлөөт зах зээлийн үнээр явах нь зөв Тусгай зөвшөөрлийг шаардлага хангасан хүссэн аж нэгжүүдэд олоноор өгөх нь зөв Шударга өрсөлдөөний газар хяналтаа сайн тавих хэрэгтэй шүү дээ

    Хариулах