Д.ГАНБАТ АН-ЫГ АВАРЧ БАЙНА УУ, АЛАЛЦУУЛЖ БАЙНА УУ

Б.Ариунзаяа
2021/10/14

Ардчилсан намынханд өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл нь эв нэгдэл. Хоёр даргын хэн хэн нь, нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, намын гишүүд нь байнгын хэрүүлтэй хэдэн жилийг үдэж буй тэд саяхан л “Бид нэгдлээ” хэмээн сүр дуулиантайгаа С.Зоригийн хөшөөнийхөө өмнө мэдээлэл хийсэн. Үнэндээ тэдний энэ хуурамч нэгдэлд итгэсэн хүн цөөн. Сонгууль угтсан ПИ-АР гэдэг нь илэрхий байсан ч ингээд ч болов учир зүйгээ олоосой хэмээн олон хүн залбирсан. Харамсалтай нь тус намынхныг “Ардчиллын бурхан тэнгэр” мөд дөө ивээхгүйн бололтой. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гал дээр тос нэмчихлээ.  

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат нар Төрийн Ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намаасаа хөөж, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээсээ хассанаа гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд өмнө нь хэд хэдэн удаа намаасаа хөөгдөж байсан. Ямар сайндаа л өнгөрсөн хоёрдугаар сард Ц.Туваан С.Эрдэнэ нар бие биенийгээ намаасаа "хөөж", олны доог болж байхав.  

Харин УИХ-ын гишүүн Х.Алтанхуяг С.Эрдэнэ намаасаа хөөсний улмаас УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшин сонгогдсон бол С.Ганбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард АН-д элссэн. Тэрбээр “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч МАХН-ыг МАН-тай нийлэх сургаар намаа сольсон билээ.

Гэвч Д.Ганбатын хийсэн үйлдэл АН-д аврал болох уу эсвэл бүр алалцаанд хүргэх үү гэдэгт хэн ч хариулж чадахгүй байна. Учир нь Ардчилсан намынхны хагарал УИХ дахь бүлэг дотроо хүртэл хүчтэй өрнөж эхэлснийг эл явдал гэрчлэв.  Ерөөс сүүлийн үед Ц.Туваан нарын хүмүүсийн хорчин явдал гаарах болсон. Бүлгийн даргын суудлыг хүртэл авах гэж оролдох болсон талаар мэр сэр яригдсан. Үүнд дургүйцсэнийх үү ямартай ч Д.Ганбат тэдэнд хатуухан хариу барчихлаа.

Бүлэгт Ц.Тувааны хүмүүс цөөнгүй бий. АН-ын бас нэгэн даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэл бол түүний нэг. Бүлгийн дарга Д.Ганбатыг ганцаарчилсан тоглолт хийснийх нь хариуд хариуцлага тооцох ухааны юм ярьсан нь тэдний хооронд томоохон сөргөлдөөн гарч буйн илрэл. Гэхдээ тэдний зөрчил сэхээ авах гэж ядаж буй АН-ыг улам дордуулж, хэдэн хэсэг хуваачих вий гэсэн болгоомжлол байна. 

Хэрэв бүлэг дотроо Д.Ганбат, М.Тулгат нар “ялалт” байгуулж чадвал АН нэг талдаа гарчихсан магадлал тун өндөр. Өөрөөр хэлбэл сүүлийн 2,3 жил үргэлжилсэн өшөөрхсөн тулаан цагаан тугаа өргөнө. Харин эс чадвал АН дахь маргаан улам ширүүсэж, аягүй бол өрсөлдөгч талууд тусдаа нам байгуулснаар өндөрлөх дүр зураг харагдсаар байгаа юм. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.98
    2021/10/15

    Ийм тэнэг тагдайсан хар юмнуудыг яах гэж дээш нь гаргадаг юм бэ дээ!!! Хүн ер нь царай шигээ л байдаг гэх юм бил ээ!

    Хариулах
  • 192.82.86.233
    2021/10/15

    Хорхогны хоосон бидон шиг толгойтой нөхөр шүү.Ийм товариш бүлгийн дарга хийгээд бүдэрч таварцаглаад явах юм даа.Эрдэнэ эднийг тэнд нь орхиод өөр нам байгуулбал зүгээр юм.Цогтгэрэлээ энэ АН-ын шавхай лагаас холхон явбал дээр бишүү.

    Хариулах
  • 66.181.184.82
    2021/10/14

    Энэ бидон Ганбат гэж ямарч мэдлэггүй чадваргүй худлаа пээдэлзэхээс өөр юмгүй, УИХ-ын байтугай ард иргэдийн доог тохуу болсон,АН-г самрагч нөхөр байх юмаа. Саяхан 461-р хорихын үүдэн дээр хийсэн мэдээлэл нь ийм чадваргүй УИХ-ын байх гэж дээ гэж өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрсөн шүү. Төрийн түшээ, намын бүлгийн дарга гэхэд арай л биш юм даа.

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/10/14

    Алтанхуяг Шинэ ардчилсан нам гээд байгуулсан дээрдээ. Цогтгэрэл туунд нэгдээд ундэсний сэхээтнуудийг татвал тапрна!

    Хариулах
  • 66.181.161.83
    2021/10/14

    Тулааныг намаас хөөдөг нь зөв.Харин Ганбаатар.Алтанхуяг гар бол хуулийн хүрээнд ардчилсан намын бүлэг байх боломж байхгүй.Ерөнхийлөгё болохын тулд хуулийг гишгээд орлоо гэсэн.Гэхдээ албан ёсны намд нь ороогүй.Ганбаатар бол 10 нам дамжсан Батззлийн хэлдэгээр золбин хүн.Ийм хогийн шаарнуждыг элсүүлж авдаг хогийн сав биш.Тухайн үед Эрдэнээ дарга Ардчилсан намд аваагүй гэдгийг хуулийн хүрээнд хэлсэн.Энэ үйл явдал зөв.Бүлгийн даргын зөв.г

    Хариулах
    • 202.9.40.217
      2021/10/15

      Зөв

  • 202.126.89.139
    2021/10/14

    шорон Эрдэнээ

    Хариулах
    • 192.82.84.48
      2021/10/15

      Эрдэнэ бит он 2зайлах