Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байна

Б.Ариунзаяа
2021/10/14

#ШУУД: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар маргаан дагуулсан “хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

- Хөрөнгө оруулалтын хуулийн талаар нийгэмд үл ойлголцол их байна.  2020 оны 9 сараас эхлэн Хөрөнгө оруулалтын талаар уулзалтуудыг зохион байгуулж эхэлсэн. 2021 оны нэгдүгээр сараас эхлэн мэдээлэл, технологийн компаниудыг гадаадын зах зээлд хэрхэн гаргах талаар 30 гаруй ААН-үүдтэй хамтарч ажиллан, МҮХАҮТ-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, өнгөрсөн 6 дугаар сард УИХ-д өргөн барьсан. 

- Иргэд хуульд оруулсан хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байна. Дэлхийн 118 онд ямар нэгэн босгогүйгээр хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэх боломжтой байдаг. 2020, 2021 онд 70 гаруй орон энэ хөрөнгө оруулалтын босгоо тэглэж, хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох бодлого барьж байна. 

Өнөөдөр дэлхийн хамгийн том 500 компанийн 70 хувь нь старт ап компаниуд байна. Гэтэл бид  зөвхөн Риотинто компани ярьсаар сүүлийн 10 жилийн өнгөрөөлөө. 

Өнөөдрийн байдлаар 100 мянган ам.долларын босгоо давсан хөрөнгө оруулагч:  

- Монгол улсын нэг компанийн 25 дээш хувийн хувьцаанд хөрөнгө оруулна.

- Мөнгөө түр дансанд байршуулна.

- Гэрчилгээ гарсны дараа  ААН-ийн тусгай зөвшөөрлийг авдаг. Энэ нь дунджаар 1-2 сар үргэлжилдэг. Ковидын нөхцөл байдлын улмаас манай гадаад харилцаа үндсэндээ тасарсан. 

Гэхдээ манай улсын иргэд E-mongolia платформоор цахимаар компани байгуулах боломжтой болсон. Тиймээс энэ хуулиар монголын иргэд гадаадын хөрөнгө оруулагчтайгаа хамтраад цахимаар ААН байгуулах боломжийг нь л бүрдүүлж байгаа юм. 

100 мянган ам.долларын босго нь гадаадын иргэнд гэхээсээ илүү Монгол улсад ашигтай. Ямар нэг компани байгуулахад гадаадын хөрөнгө оруулагч нь тус бүрдээ 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаа хийсэн байх ёстой. Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн 9 нь гадаад, нэг нь монгол улсын иргэн байхад тус бүр 100, 100 мянган ам.долларыг оруулсан байх ёстой. Хэрвээ монгол улсын иргэн 50 хувийг эзэмших тохиолдол 1,1 сая ам.доллар гаргах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс энэ босгыг зайлшгүй бууруулах шаардлагатай байна. 

Хөрөнгө оруулалт гэдэг нь байшин сав, машин биш. Тухайн компанийн хувьцаанд нь хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм.

Жилд 1600 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагддаг байсан бол энэ жил 35 ААН байгуулагдсан байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.84
    2021/10/17

    Хөрөнгө оруулалтыг зөвхөн хатуу мөнгөөр тооцдоггүй. Тухайлбол мөнгө улсын иргэн өөрийн эзэмшил газраа хэдэн 100, саяар ч үнэлээд оруулж болно өөр бусад зүйл ч байгаа. БИТГИЙ ХуДлаа ярь

    Хариулах
  • 202.55.188.46
    2021/10/15

    Viznii naimaachid iig huuliaraa haagaad baigaa yum bilee tegeed l ard irgediig tolgoig ugaagaad hudal medeelel taraagaad baigaa yum

    Хариулах
  • 139.5.216.101
    2021/10/15

    За битгий тэнэгтээд бай, 130 сая төгрөгөөр юунд хөрөнгө оруулах гээд байгаа юм.

    Хариулах
  • 202.126.88.167
    2021/10/15

    Улс төрчид ийм л новшийн шүү дээ. Өчигдөр нэг юм ярина өнөөдөр өөр юм ярина.

    Хариулах