Х.Булгантуяа: Cая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч оршин суух эрх шууд үүсдэггүй

Б.Ариунзаяа
2021/10/14

#ШУУД: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар маргаан дагуулсан “хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

- Монгол улсад 500 мянга, 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн хэнд ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Визний асуудлыг Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг. Эдгээр газрууд гадаадын аливаа иргэнд виз олгохоос татгалзах эрхтэй, яагаад олгохгүй байгаагаа тайлбар хийх албагүй. Түүнчлэн виз авлаа гэхэд хил дээрээс буцаах эрхтэй. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хүн амын 3 хувиар хэтрэхгүй. Нэг улсын иргэдийн тоо нь хүн амын 1 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байдаг.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд тухайн иргэн хэдий өндөр дүнтэй хөрөнгө оруулсан байлаа ч Үндэсний хөгжлийн газраас нотлох баримт бичгээ аваад, ГИХГ-т журмынхаа дагуу хандана. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын тухай хууль Гадаад иргэний эрхзүйн байдлын тухай хуулиас давж гарсан зүйл огт байхгүй. Нэг хууль нь нөгөө хуулиа үгүйсгэдэг байж болохгүй.

Энэ хууль дээр Засгийн газраас санал авсан, дэмжсэн. Гэхдээ өнөөдрийн үйлчилж байгаа 100 мянган ам.долларын босго дээр анхаарал хэд хэдэн асуудал байна.

1.       100 ам.доллар нь гадаадаас орж байгаа эх үүсвэр мөн эсэх нь тодорхойгүй байна.

2. Босгын мөнгөө түр дансанд байршуулж, журмын дагуу байнгын оршин суугч болчихсоныхоо дараа гарчихаад байна. Хөрөнгө оруулалт болж чадахгүй, ажлын байр бий болгохгүй байна.

Тиймээс энэ хуулиар дор хаяж 2 ажлын байрыг бий болгоно. 

Дээр нь ААНОАТХХОАТ болон Монголын бизнес эрхлэгчдийн төлдөг бүх татваруудыг төлөх ёстой. X тайлан өгөөд суудаг биш, үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Хэрэв дээрх заалтуудын аль нэгийг зөрчвөл ГИХГ-ын Хяналт шалгалтын газар шалгалт хийж, байнгын оршин суугч эрхийг цуцална.

Өнгөрсөн онд 30 гаруй иргэдийн байнгын оршин суух иргэдийн эрхийг цуцалсан. Энэ онд 70 гаруй байнгын оршин суух хүсэлтийг түдгэлзүүлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд тухайн орныхоо татварыг хуулийг судалдаг. Ковидын үеийн эдийн засгийн хүндрэлийн дараа дэлхийн бүх улс орон хөрөнгө оруулалтын төлөө тэмцэж байна. Бидэнд экспортоо нэмэгдүүлэх үү, хөрөнгө оруулалтаа татах уу гэдэг хоёрхон сонголт байна.


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.169
    2021/10/18

    Ажил хөдөлмөрөөр боловсорч хүн болоогүй амьдрал мэдэхгүй эдгээр нөхөд дотооддоо маш их нөөц боломж байгааг олж харах чадваргүй ухаан сохрууд зөвхөн гадны хөрөнгө оруулалт гэж баялагаа зөөлгөж зарж нийгмийн хувиарлалт хийхээ төр барилаа гэж мунхгалдаг. Чааваас гэж.

    Хариулах
  • 202.55.191.44
    2021/10/16

    Гадаадын иргэн тус улсын 1%-с хэтрэхгүй байна гэж байх юм.Энэ хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа шүү.Нуугаад байгаа болохоос нэлээд олон хувь болчихсон.Үнэн гэж байхгүй болсон хогын Монгол болжээ.

    Хариулах
  • 202.126.89.33
    2021/10/15

    ХҮҮХЭД,СУРАГЧДЫН ӨЧНӨӨН ХИИЖ БОЛОХУЙЦ ,АЖЛУУД БАЙНА ТЭГЭХЭД ЭНЭ ӨВЧИН ТАХЛЫН ХҮНД ХЭЦУУ ҮЕД ӨСВӨРИИН ПАРЛАМЕНТ ХӨТӨЛБӨР Маш түргэн зох багуулж байгаа юм яавч эх орны төлөө хиих чухал сэдэв юмуу

    Хариулах
  • 202.126.89.33
    2021/10/15

    эНЭ ГЭЖ НЭГ НЭГИХ МЭДЭМХИИРСЭН ,АМАНДАА БУВТНАСАН ГАВISAN ЮМГҮЙ ,ОРОЛЦОХГҮЙ Ч ЮМ БАЙХГҮ ОНОО АВАХ ГЭСЭН ХҮҮХЭД ШИГ НӨХӨР ГАРЧ БИЛЭЭ ХО-ЫН ГЭРЭЭНЭЭС ЦЭВЭРХЭН БУЛТЧИХ ГЭЖ ЯДСАН НӨХӨР ЕР НI БОЛ ГАДНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ГЭХЭД ХОЛ ЗӨРӨХГҮЙ

    Хариулах
  • 202.55.188.46
    2021/10/15

    Viznii naimaachidiin olon jil bugshsan naimaag ene huuliaraa haaj baigaa yum bilee tegeed l ard irgediig turhiraad baigaa yum bilee

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/10/15

    Балай авгай Бузартуяа чи эх орноосоо урвасан хулгайч гадныхны гар хөл болсон бузар авгай чи зайл даа

    Хариулах
  • 192.82.86.233
    2021/10/15

    Булгантуяа чи бузартуяа битгий болчтхоорой.

    Хариулах
  • 66.181.179.197
    2021/10/15

    зайлаа чи чиний монголыг сүйрүүлэх наад төлөвлөгөө чинь чамд л хүртээлтэй байх урвагчаа

    Хариулах
  • 64.119.22.48
    2021/10/15

    Ёстой худлаа шүү. Одоо байгаа хуулиар Хөрөнгө оруулагчийн үнэмлэх өгдөг. Тэр үнэмлэхээр ямар ч хүндрэлгүйгээр жилийн виз олгож байгаа. Хөрөнгө оруулагч байнгын оршин суух хэрэгцээ байхгүй

    Хариулах
  • 106.72.32.225
    2021/10/14

    Энэ хүүхэн чинь саяхан л ломбардыг самараад баахан ломбард дампууруулсан за тэр ч яахав гэхэд одоо улс орон оо самрах нээ монгол хүн мөн үү

    Хариулах
    • 192.82.78.187
      2021/10/14

      Нам дагаж гуйсэн, хуулиа зальдаж батлуулах, чи сангийн яаманд мэргэжлийн ажлаа хийвэл таарна , гишуун байхаар биш