П.Дэлгэрнаран: Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхийг нь гардуулсан

Б.Ариунзаяа
2021/10/18

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аравдугаар сарын 16-ны орой санал тоолох төхөөрөмжийн дүнгээ эцэслэж, гар тооллогыг журмын дагуу нэн даруй явуулж дуусгалаа. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд явуулсан. Өнөөдөр өглөө СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг үндэслэж, тус хоёр тойрогт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа.

Тодруулбал, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17,264 хүний санал авсан Ц.Идэрбатыг, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28,537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авсан” гэлээ. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.23
    2021/10/18

    Хар машины луйвар.хар машинийг бүглийг нь шатаавал таарна.луйвао

    Хариулах
  • 202.126.90.23
    2021/10/18

    Ирц бүрдээгүй бна.хуулиа унш эргүү.

    Хариулах
  • 64.119.18.162
    2021/10/18

    Энэ эргүү хулгайчуудыг гаргаад байх юмаа

    Хариулах
  • 103.57.95.237
    2021/10/18

    Энэ сонгууль биш луйвар явагдсан гэж бодож байна

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/10/18

    Хар машиныг бүгдийн шатаа МАНгарууд бүгд луйварчид

    Хариулах
    • 203.91.115.250
      2021/10/18

      Тэнэгт малаа Чи өөрөө шатаж үх

  • 192.82.83.52
    2021/10/18

    Хуульгүй орон гэж энэдээ, энэ одоо ямар төр гэх вэ...чааваас гэж хэлмээр байна...

    Хариулах
  • 66.181.161.81
    2021/10/18

    Ирц хүрээгүй байж Яаж байгаа юм бол хуулиа мөрдөөч ээ

    Хариулах
    • 202.9.41.70
      2021/10/18

      Хуулиа унш унш