Д.Ганбат: УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан

Б.Ариунзаяа
2021/10/18

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан талаараа мэдэгдлээ.

 Д.Ганбат: 


- Энэ оны долдугаар сарын 5-нд АН-ын бүлэг Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Засгийн газарт хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манай бүлэг 11 гишүүнтэй. Бидэнтэй хоёр гишүүн нэгдээд явж байсан. Гэвч бүлгийн гишүүдээс нэлээн хэд нь Засгийн газарт хариуцлага тооцох тухай албан бичигт гарын үсэг зураагүй. Гэвч  гарын үсэг зурсан гишүүд маань энэ үйлдлээсээ буцаж байна. Янз бүрийн байдлаар АН-ын бүлэгт дарамт үзүүлж байна.  

Өнгөрсөн долоо хоногт шат шатны шүүхээс шийдвэр гарснаар Ардчилсан нам хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Намын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга надад чиглэл өгсөн. АН-ын Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байгаа.

Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Туваан намаас хасагдсан. Нийт гурван гишүүн сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдаад байна. Ингэснээр Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй боллоо" гэлээ.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.52
    2021/10/18

    Ганбатыг дагах хүн олдохгүй шүү .эхлээд өөрийгөө засмаар юмдаа

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/10/18

    Эргүй бидон ганбааг өөрийн уос төрөөс зайлуул морь унасан толгойгүй мал

    Хариулах
  • 66.181.161.10
    2021/10/18

    Ганбатаа чи дутуу цэвэрлээд бнаа...хаваржин талбайд өлсгөлөн зарлаж...к019 тараагчидыг дутуу тооцоод үлдээчихлээ дээ...АН цэвэрлэгээгээ Дотороо сайн хийж бж л ажил явна даа....Яалтай бэ...дандаа Дутуу ажил хийх юм даа....Ардчилалыг танай АН ынхан Гутаалаа даа...Дараа нь хэн нэгэн албан тушаалтан ч юм уу.Хэн нэгэнд Тохож дуусншгүй Улс төр л битгий хийгээрэйд ээ...Цэвэрш

    Хариулах
  • 66.181.177.238
    2021/10/18

    Болж муу жэнкогийн зулбагаснууд

    Хариулах