#ШУУД: АН-ын хөөгдсөн гишүүд мэдээлэл хийж байна.
Ж.Ганнибал:
- АН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүрэгт ажлыг нь бүлгийн дэд дарга Ж.Ганнибалд үүрэг болгосон.
- Манай бүлэгт албан ёсны 7 гишүүн болон УИХ-ын дарга Х.Алтанхуяг, С.Ганбаатар нар бүлгийн үйл ажиллагаанд оролцож байгаа. Энэ бол бидний нэгдсэн байр суурь.
Ц.Туваан:
- Сүүлийн үед УИХ-ын АН-ын бүлгийн дарга гэх Д.Ганбат долоо хоног болгон хүн хөөдөг боллоо.
- УИХ-ын гишүүд бол хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Тухайлбал тухайн гишүүн өөрийн хүсэлтээ бүлгээс гарах хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд л бүлгээс гарсанд тооцно.
- АН-д хууль шүүхийн маргаан бий. Шүүхийн шийдвэрийг өөрийн талд гарсан мэтээр мэдээлдэг хэсэг бүлэг буюу С.Эрдэнэ, Д.Ганбат нарын нөхөд байна.
О.Цогтгэрэл:
- АН-ын гишүүдээс бүлгийн зохион байгуулалт болохгүй байна. Бүлгийн даргаа солиоч гэдэг асуудал бараг томилогдсон өдрөөс нь эхэлсэн.
- Энэ бол АН-ын их хурал болох гэж байгаатай холбогдуулан хагалан бутаргах гэсэн гадна дотны гар хөлийн санаархал.
- Бид Д.Ганбатыг АН-аас хөөгөөгүй. Харин албан тушаалаас нь буулгасан.
- Д.Ганбат өрөвдөлтэй улс төр хийж байгаад харамсаж байна. Учир нь Засгийн газрыг огцруулах бичигт хэн гарын үсэг зурсан нь одоо хүртэл тодорхойгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!