Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бие дааж болон өөр намаас сонгогдсон гишүүдийг бүлгээсээ хасаж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал МАХН-аас нэр дэвшин сонгогдсон С.Ганбаатар, бие дааж нэр дэвшсэн Х.Алтанхуяг нарыг хассан. Энэ талаар УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийллээ. 


С.Ганбаатар:

- Бэлчээрээ зарагдсан гэдэг шиг миний хуучин байсан нам эрх баригчидтай нийлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нь их нөлөө үзүүлсэн. Хувь хүнийхээ хувьд ямар зүйл санал болгож байсныг та бүхэн хэвлэлээс харсан байх. АН-тай нийлнэ гэдэг бол Ардчилалд хайртай, монголынхоо ирээдүйд итгэдэг, сөрөг хүчний дуу хоолой хүчтэй байх ёстой гэдэгт итгэдэг олон хүний байр суурийг дэмжиж байгаа хэрэг. Тиймээс энэ бүлэгт санаа бодлоо илэрхийлээд зүтгэж байна.

- Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж хэлэхэд “ Тунгалаг тамир” кинон дээр Цахиур төмөр “Хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ” гэж. Жаахан албан тушаалаас болж би ч үхэхгүй байвал бусад нь яахав гэдэг арчаагүй байдлыг хараад гайхаж байна.