#Шууд: УИХ-ын гишүүн асан С.Жавхлан 3 дахь хоног дээрээ шаардлага хүргүүлж төв талбай дээр суулт зарлаж байна.


  • Түмэн олон нь хохирч байхад бухимдахаас өөр яалтай билээ. Миний ойр тойронд халдвараас болж 5 хүн нас барчихлаа.  Бүгд тарилга хийлгэсэн хүмүүс. Хор тариад байгаа юм уу. Санаатайгаар хорлоод байгаа юм биш биз. Ер тайлбар хийхгүй байна.
  • Жилийн өмнө өнөөгийн Ерөнхийлөгч нь манайх ногоон бүс боллоо Гиннест бүртгүүлье гэсэн шүү юм ярьж байсан. Гэтэл өнөөдөр иргэд нь модоо барьж байхад тэр хүн мод тарина гээд явж байна. Ерөнхий сайд нь хөшөө барьж байна.
  • Өнөөдөр иргэдэд эмнэлэгт ор олдохгүй, шал олдохгүй сүүлдээ гэртээ үхэж байна шүү дээ. Хэрвээ энэ хүмүүс зөв шийдвэр гаргаад явж байсан бол надад хийх ажил байна. Дуу уран бүтээлээс эхлээд. Бухимдсандаа энд гарч ирлээ. Түүнээс завтайдаа энд суугаагүй.
  • Дөрвөн жил ажилласан хүний хувьд хэлэхэд УИХ-ын гишүүдэд эх орноо гэх сэтгэл байдаггүй. Компанийн төлөөлөл, тендер идэх гэсэн ченжүүдийн толгойнууд мөнгө тарааж байгаад гарч ирдэг. Үүнийг би УИХ-ын гишүүнээр ажиллах 4 жилийн турш өдөр алгасахгүй хэлж ирсэн.  
  • Жавхланд идсэн, уусан, хулгай хийсэн зүйл ер байхгүй.
  • Өнөөдөр Монголоо хайрласан олон залуучуудыг олны инээдэм тохуу болгож байна.  Гэтэл эрх баригчид үүний цаагуур бүлэглэлээрээ баяжиж байна.  Хөрөнгө нь тэнгэрт тулчихсан.
  • Жавхлан нэг л зангаараа байгаа. Би монголынхөө төлөө зүтгэж байгаад л хорвоог туулна.
  • Өнгөрсөн жил УИХ-ын шударга 5 гишүүн гэж гарч ирсэн. Тухайн үедээ юун албан тушаал гэж ярьж байсан ч өнөөдөр бүгд сайд болчихсон явж байна.
  • Амьдралаас тасарсан бүлэглэлийн гарт Монголд орчихож.
  • Төрийн албанд ажилладаг залуучууд энгийн хувцастай ирж, та нарын тэмцэл үр дүнтэй болоосой гэж ирж байна.
  • Би үр дүн гартал сууна. Хэдэн сар болдог ч байсан хамаагүй. Би нэг амнаасаа буудаггүй, буцдаггүй хүн.