С.Одбаярт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бичлэг тараасан гэх гомдол гаргажээ

Б.Ариунзаяа
2021/10/19

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. 

Ингэхдээ иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардсан. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Иргэн С.Одбаяр дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бичлэг тараасан гэх гомдол гаргасан билээ. Хохирогч нь Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг. Бичлэг тараах, хадгалах үүрэг нь иргэнд байдаггүй.  Харин Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бус харьцсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм билээ. Хууль сахиулагчид чинь гавтай, тодорхой хэмжээний бэлтгэл хийсэн хүмүүс байдаг. Аав, ээж, ах дүү нар халдвар авчихсан байгаа тул хуулийн өмнө бүгд тэгш байх ёстойг л шаардсан шүү дээ" гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.23
    2021/10/19

    Эрдэнээгийн архичин хүү

    Хариулах