Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна. Учир нь өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм.
Л.Цэдэвсүрэнгийн хувьд өнгөрсөн жил БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яамныхаа сайдаар дэвшиж ажилласан. Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаад ийн өнөөдөр Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байна.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог томилсон байна. Б.Солонгын хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт чухал үүрэг гүйцэтгэж буй юм. С.Баатаржав нь Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон билээ.








Цэдэвсүрэн эргээд л самарна юу ч хийхгүй дээ!!!!!
солонгыг дэмжиж байна.ОТ н гэрээг өөрчилж чадаж байгаа хүн
ёстой ямар бодлого харагдахгүй сэлгээнүүд бн. Амарсалхан сдагаа ядаж хөөж явуулаач ээ. Үнэхээр эргүү ЕСтай болжээ бид хэд
Novshnuud