#Шууд: АН-аас УИХ-ын нөхөн сонгуулийн талаар болон Хүний эрхийн асуудал, Ковидын үеийн эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийж байна.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: 

-УИХ-ын нөхөн сонгууль хоёр удаа зарлагдахад ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Энэ байдлаараа 2024 оны сонгууль бүр ирцгүй байх нь. Эрх баригч МАН 2019 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ сонгуулийн системийг бүхэлд нь мөнгөнийх болгосон. 200 хүн тутам нэг ухуулагч байна гэх мэтээр хуульчилсан. 

Нөхөн сонгуулийн улстөрийн намуудад өгсөн  ард түмний дүн. Тиймээс Улстөрийн намуудын тухай хуулиа сууриар нь өөрчлөх цаг болж. Намууд гишүүнчлэл, санхүүжилт,  хариуцлагаа сайжруулахгүй бол парламентийн тогтолцоо маань ч үнэ цэнэгүй болох нь. Цаашид АН энэ бүхнийг өөрчлөхийн төлөө УИХ дахь бүлэгтэйгээ хамтран ажиллана.